Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайт ажиллуулж, төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлүүдийг олон нийтэд ил зарлаж эхэлсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар  68 төрлийн мэдээллийг ил болгох үүргийг Засгийн газраас мэдээлэл хариуцагч нарт даалгаад буй. Тэгвэл өнөөдрөөс үе үеийн Улаанбаатар хотын Засаг дарга нарын үед олгосон газар олголтын мэдээллийг ил болгох ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга нар хэзээ, хаана, хэнд, хэрхэн олгосон талаарх мэдээллийг 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх түүх баримтыг ил болгожээ. 

Үүнд: Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954 
Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг  нээлттэйгээр өнөөдөр байршуулсан байна. ААНБ-ын регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болох аж. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, ААН худалдаж аваад, өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг нь тодорхой болжээ. Цаашид дүүргийн Засаг дарга нарын олгосон мэдээллийг зургадугаар сарын 1-нээс өмнө ил болгох юм. Мөн орон нутгийн мэдээллүүд ил болж байна