Цэргийн жинхэнэ албаны 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр (2023.10.19) нийслэлийн хэмжээнд эхэлсэн бөгөөд Баянгол дүүрэгт цэрэг татлагыг “Оюуны Ундраа” цогцолбор сургууль (96-р сургууль)-д зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн Цэрэг татлагын товчооноос өгсөн мэдээллээр хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирнэ. Мөн цэрэгт татагдах боломжгүй залуус хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас авсан залуусыг цэрэг татлагдаа идэвхтэй хамрагдахыг УРИАЛЖ байна.