Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо , Нийслэлийн Ерөнхий боловсролын 13 дугаар сургууль хамтран өнөөдөр 2023.10.21нд дүүргийн Өсвөр үеийн аварга шалгаруулах шатрын "Их нүүдэл" тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн тэмцээний нээлтэд Баянгол дүүргийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн болон Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар хүрэлцэн ирж бяцхан тамирчдадаа амжилт хүслээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Их Нүүдэл” шатрын тэмцээнд Баянгол дүүргийн Нийслэлийн ерөнхий боловсролын есөн сургуулийн 1116 тамирчин өрсөлдөж оюун ухаан, ур чадвараа сорьсон юм
Сурагчдыг шатрын спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх,ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах шатрын спортыг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын уламжлалт тэмцээний нэгдүгээр шатны эхний хоёр байр эзэлсэн тамирчид Нийслэлийн аварга шалгаруулах “Их нүүдэл 2023” тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ. Энэ удаагийн тэмцээний шилдгүүдээр:
 I-р байр Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль 
 II-р байр Баянгол дүүргийн “47-р” сургууль
 III-р байр Баянгол дүүргийн “20-р” сургуулийн суруагчид тус тус шалгарлаа.