Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаар тогтоолоор М.Баясгалан, С.Болормаа, Л.Өлзийхүү, З.Сүхбаатар, Д.Тунгалаг нарыг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөллөө.

Мөн өдрийн 10 дугаар тогтоолоор Мянгаагийн Баясгалан, Доржнамжингийн Доржсүрэн, Цэнд-Аюушийн Ичинхорлоо, Дагвадоржийн Тунгалаг, Бадарчийн Энх-Эрдэнэ нарыг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр гурван жилийн хугацаагаар тус тус томиллоо.