Хаврын чуулганы нээлтэнд УИХ-ын дарга Г.Занданшатар авлигатай нэр холбогдсон гишүүдэд өршөөл байхгүй гэдгийг хэлж, авлигатай дайн зарлаж буй Засгийн газрыг дэмжихээ илэрхийлсэн.

Гэтэл гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэхээр болсон Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар өөрсдийн хар толгойг хоохойлон үлдэхээр ангийнхантайгаа тохиролцоо хийж яваа сурагтай.

Тэдэнтэй хамт яллагдагчаар татагдсан А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нар ч уухайлан түрж, өөрсдийн талд санал өгүүлэхээр гишүүдээ хормойлдож эхэлжээ.

Хууль тогтоох байгууллагад ард түмнийг төлөөлж хулгайч нар суух уу, үгүй юу гэдэг санал хураалтыг УИХ-аар удахгүй хэлэлцнэ. Хэн гэдэг гишүүн тэднийг хамгаалж санал өгөх бол.

 УИХ авлигын эсрэг дайнд нэгдэх үү, авлигатай холбогдож, яллагдагчаар татагдсан гишүүдээ аварч үлдэх үү гэдгийг анхааралтай ажиглацгаая.